Э.Төрмандах, А.Өсөх-Ирээдүйтэй хамтран дуулав
...
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан жаал хүүгийн бичлэг цахим сүлжээнд олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл СТА, дуучин Э.Төрмандах таван настай А.Өсөх-Ирээдүй хүүтэй хамтран “Аархал” дуугаа шинэчлэн дуулж, клипжүүлжээ.
Дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр тов зарлаад байна. Уг тоглолтод бяцхан дуучин А.Өсөх-Ирээдүй оролцож, ая дуугаа өргөх аж.
Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн онд Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ