Аспирин үсийг хагтахаас сэргийлнэ

Аспирин эмний тусламжтай үсээ хагтахаас сэргийлэх аргыг “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1
Олон хүчин зүйлсийн улмаас үс хагтаж бас унадаг. Үсээ хагтахаас хамгаалах эхний арга бол танд эмчилгээний эсвэл хагны эсрэг ургамлын гаралтай шампунь хэрэгтэй.
Алхам №2
Танд нэгхэн ширхэн аспирин байхад хангалттай. Та эмээ нунтаглаад дээрээс нь шампунь хийгээд сайтар хутга.
Алхам №3
Шампунь дээрээ наргил модны самрын тос бага зэрэг хийгээд сайтар хутгаарай. Хэрвээ уг тос олдохгүй бол зөгийн балаар орлуулан хэрэглэх боломжтой.
Алхам №4
Эмтэй тосоо үснийхээ хуйханд сайтар түрх.
Алхам №5
Дараа нь үсээ шампуниар сайтар угаа.
Алхам №6
Үсээ цэвэр усаар зайлсныхаа дараа та үсээ дээшээ шуугаад сайтар амрах хэрэгтэй. Энэ долоо хоногт энэхүү аргыг 2-3 удаа туршихад таны үс дахин хагтахгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ