Аравхан секунтэд 19 байшин нураав

БНХАУ-ын Ухан хотноо байрлах ашиглалтаас гарсан орон сууцуудыг нураасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Нийт 12 давхар, орон сууцны зориулалттай ашиглаж байсан 19 барилгыг нураах шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Хуучин орон сууцуудыг нурааж, улмаар хоосон үлдсэн талбайд нь шинэ цогцолбор барихаар болсон байна.
Тэгвэл эдгээр байшингуудыг аравхан секунтэд нураажээ. Байшингуудын автомашины зогсоолд их хэмжээний тэслэгч байршуулж, дэлбэлсэн байна.
Уг ажиллагааны үеэр хэн ч бэртэж, гэмтээгүй хэмээн албаныхан өгүүлэв. “Байшингуудыг нураах үед агаарт асар их тоос болон шороо боссон” хэмээн иргэд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ