Америкийн олон хотод шинээр сонгогдоод буй Ерөнхийлөгч Дональд Трампийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсаар байна. Уг жагсаалд олон сая хүн оролцож буй талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Жагсагчид “Луйврын аргаар сонгогдсон Трамп яг одоо суудлаасаа огцор” хэмээн бичсэн лоозонгоор жигдэрчээ. Мөн нийслэл Вашингтон хотноо болж буй эсэргүүцлийн жагсаалд попын хатан хаан, дуучин Мадонна нэгдэж, иргэдийг Трампийн эсрэг нэгдэхийг уриалаад байна.
Оросын хакеруудын дэмжлэгтэй Трампийг ялалт байгуулсан гэх дүгнэлтийг Холбооны мөрдөх товчоо гаргаад байгаа юм. Гэхдээ өнөөг хүртэл баримт нотолгоо олдоогүй байна.
Улс оронд нь үүсээд буй уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийж, ард түмнээ жагсахыг байхыг уриалжээ. Тэрбээр “Бид сонголтоо хийчихсэн. Тиймээс энэ бүх зохион байгуулалттай ажиллагаагаа зогсоо. Намайг сонгосон америкчуудыг хүндэл” гэж хэлсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |