Баттерейнээс болж “Galaxy Note 7” утас дэлбэрчээ

img

 

Өмнөд Солонгосын “Samsung” группийн сүүлд худалдаанд гаргасан “Galaxy Note 7” ухаалаг гар утас өнгөрсөн онд хэд хэдэн удаа дэлбэрч, тус бүтээгдэхүүний борлуулалт багассан билээ.

 

Тэгвэл уг утас ямар шалтгааны улмаас дэлбэрсэн болохыг тус группийн мэргэжилтнүүд тогтоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Гар утас дэлбэрсэн нь техник, хангамж, програм хангамжтай огт холбоогүй гэв.  Харин утас баттерейнаас болж дэлбэрсэн хэмээн “Samsung” группийн смартфоны салбар хариуцсан захирал Ко Дун-жин хэвлэлийнхэнд мэдээллээ.

 

Ямар шалтгааны улмаас “Galaxy Note 7” дэлбэрсэн болохыг нарийвчлан тогтоохын тулд мэргэжилтнүүд 200 мянган ухаалаг утас, 30 мянган ширхэг баттерейг туршилт хийж, эцсийн дүнг гаргажээ.  Тус компани өнгөрсөн онд уг утаснаас болж 5.3 тэрбум ам.долларын хохирол амсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe:
hezeenii medee ve
2017-01-23