Реппер Gee цомгийн баяр хийнэ

“Монгол Реппер” дуугаар хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулж, олонд танигдсан реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ зургаа дахь цомгийн баяраа хийхээр тов зарлалаа.
Тэрбээр цомгоо "33" хэмээн нэрлэжээ. Цомгийн баяр буюу танилцуулах тоглолт ньцомог худалдан авсан болоод аваагүйгээс үл хамааран үнэ төлбөргүй аж.
Тоглолтод:
- CHINHUSTLE
- WOLFIZM
- HULAN
- QUANDO
- DJ.ZAYA
- DJ.GEZEG зэрэг уран бүтээлч оролцох юм байна.
Мөн цомгийн баярын үеэр цомгийн борлуулалт, гарын үсэгтэй худалдаа, сонсогчидтойгоо хамт зураг авахуулах үйл ажиллагаа болох ажээ.
Цомгийн баяр энэ сарын 28-нд “V CLUB”-д 15:00-16.00 цагийн хооронд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ