Өвлийн улиралд хүүхдээр морь унуулахыг хуулиар хориглов

Хурдан морины өвлийн уралдааны үеэр сүүлийн гурван жилийн хугацаанд 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан тухай статистик мэдээ бий. Тэгвэл энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд хуулийн хариулцлага хүлээлгэхээр болжээ.
Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын дагуу унаач хүүхдийн эрхийг ийнхүү хамгаалахаар болсон аж.
Иймд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ