Хориг цуцлагдаж согтуу жолоочийн тоо нэмэгдэв

img

Өнгөрсөн амралтын өдөр зам тээврийн ослын улмаас 23 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Тухайлбал ХУД-н нутаг Яармагын замд T.Pruis 20 маркийн автомашины жолооч Б нь Honda fit маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Б-н амь нас хохирчээ.

 

Мөн Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Харин энэ сарын 20-нд буюу Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон өдрөөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг саатуулсан тухай Замын цагдаагийн албанаас мэдээлж байсан. Энэ тоо хориг цуцлагдсаны дараах өдрүүдэд 78 болон нэмэгджээ.

 

Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон 3 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56,8 хувиар буурсан албан мэдээ байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гамбаа:
архи хорьж болохгүй хорьвол мэдилийн спирт гэх зүйлсийг уусаар үхнэ
2017-01-23
Иргэн:
Архийг үйлдвэрлэх, зарахыг хориглох хэрэгтэй. Ямар амь биш заяа биш... Уух дуртай бол хойд, урд хил гарч архиа гударчихаад орж ирж байна биз.
2017-01-23
гамбаа:
архи хорьж болохгүй хорьвол мэдилийн спирт гэх зүйлсийг уусаар үхнэ
Зочин:
Банзад
2017-01-23
зочин:
архи зарахыг хориглох хэрэгтэй
2017-01-23