Ерөнхийлөгч төрийн сангаас мөнгө хулгайлж, зугтаажээ

img

 

Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жамме өчигдөр эх орноосоо зугтаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү зугтахдаа төрийн санд байсан 11 сая ам.долларыг авч явсан байна. Мөн Ерөнхийлөгч хувийн онгоцондоо төр барьж байхдаа худалдан авсан тансаг зэрэглэлийн автомашин зэргээ ачаад явсан талаар албаныхан өгүүлэв.

 

Яахи Жамме өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд ялалт байгуулсан Адама Барроуд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс татгалзсан юм.

 

Түүнийг өөрийн хүсэлтээр огцрохгүй бол Сенегал улс Гамби руу цэргээ оруулахаа мэдэгдсэн билээ.

 

Улсын сангаа хоосолж зугтаасан Ерөнхийлөгч Чад улсад орогнож буй гэнэ. Мөн Гамби улсын шинэ Ерөнхийлөгч Адама Барроу түүнийг нэн даруй баривчлахыг албаныханд даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЭЛГИЙГ НЬ АВНАА........:
KKKKKKKKKK.......... МОНГУУУУУУ....... ГАМБИИИИИИИИ...........
2017-01-24
Зочин:
Хулгайлахын хувьд элбэгдорж л сайн хулгайлсан бхда. Бусад нь сайн муу янз янз л бсн бх, гэхдээ арай элбэгдорж шиг Улс орныг тонон дээрэмдээгуй шуу.
2017-01-23
Зочин:
Манай ерөнхийлөгчид Яая Жаммегаас ялгагдах юмгүй шүү дээ. Жамме хулгай хийгээд ичээд зугтаасан бол Очирбат, Н.Энхбаяр, Багабанди, Эби нар хулгайлчихаад л ичихгүй суугаад байгаа.
2017-01-23
Зочин:
Элбэгдорж хулгайлчихаад зугатах битгий хэл бид нарыг тавлаад сууж бдг.
2017-01-23
Зочин:
ХЭХЭ СОНИН ГАР ШҮҮ httpbit.ly2jGOY5d
2017-01-23
Зочин:
Элбэгдорж зугтаачихсан юм болов уу гэж бодлоо. Гарчигаа тодорхой өгөөч
2017-01-23