Улсаа хоосолсон Ерөнхийлөгчийг урвагч гэв

img

Гамби улсын шинэ төрийн тэргүүн

 

Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жамме төрийн санд байсан 11 сая ам.долларыг хулгайлан энэ сарын 22-23 шилжих шөнө эх орноосоо зугтаасан юм. Тэрбээр мөн хувийн онгоцондоо автомашин болон үнэд хүрэх бүх зүйлээ ачаад явсан гэнэ. Яахи Жамме өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд ялалт байгуулсан Адама Барроуд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс татгалзсан билээ.

 

Харин Африкийн орнууд түүнийг нэн даруй огцорч, Адама Барроудын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол Сенегал улс Гамби руу цэргээ оруулахаа мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Гамби улсад үүсээд буй хямралыг намжаахын тулд Адама Барроу энэ баасан гаригт тангарагаа өргөхөөр болжээ. Тэрбээр “Гамби улсыг үл тоосон бүхэн хариуцлага хүлээх болно. Би амлаж байна. Төрийн санг хоосолсон Яахи Жамме тун удахгүй баригдана. Тэр бол урвагч” гэж мэдэгдсэн байна.

 

Улсын сангаа хоосолж зугтаасан Ерөнхийлөгч Чад улсад орогнож буй гэнэ. Яахи 22 жил Гамби улсыг удирдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөлчин:
Идэх уух сэтгэлгээ, ирээдүйн зорилго нь аргагүй маний удирдагчдыг санагдуулчихлаа байна.
2017-01-25