Сөрөг хүчин хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзжээ

img

 

Казакстаны Астана хотноо Сирид үргэлжиж буй иргэний дайн, хямрал мөргөлдөөнийг эцэслэхээр ОХУ, Турк, Иран улсын удирдлагууд чуулж, энхийн хэлэлцээр байгуулахаар зорьж буй билээ. Уг хэлэлцээрт Сирийн Засгийн газар болон Сирийн сөрөг хүчний төлөөлөл оролцож буй бөгөөд ОХУ, Турк хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар төлөвлөж байна.

 

Тэгвэл өчигдөр эхэлсэн уулзалтын эхний өдөр Сирийн сөрөг хүчийг төлөөлөн ирсэн тусгай төлөөлөгчид Засгийн газрын эрхмүүдийн хамтаар хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Сирийн Засгийн газар эх оронд нь иргэний дайн дэгдсэнийг сөрөг хүчнээ буруутгадаг. Харин сөрөг хүчин Засгийн газраа хямрал бий болгож, Сирийг террористуудын үүр уурхай болгосон хэмээн буруутгасаар байгаа юм.

 

“Сирийн энхийн хэлэлцээрийг амжилттай болгож, зургаан жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгавар болгоно” хэмээн зохион байгуулагчид мэдэгдэв. Тус улсад үүссэн хямралын улмаас 300 мянган хүн амиа алдаж, 11 сая хүн дүрвэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн:
хэлэлцээр болж байна гээдл зурагтаар гарж байнашдээ. дэлгэрцэцэг гэдэг хүүхэнд дан худал мэдээлэл цацаж байх юм. мөнгий нь төлдөг хиллари ялагдсан шүүдээ. Уур н хүрээдл ийм юм бичдэг юм байхдаа. америкийн ардчилсан нам, клинтоны талын эмгэнэл эхэлж байгаа шүүдээ
2017-01-24