Халдлага үйлдэхдээ нярай хүүхэд ашиглажээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл террорист халдлага үйлдэхдээ бага насны хүүхэд ашигласан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Тус бүлэглэлд элссэн хоёр эмэгтэй энэ сарын 13-нд Мадагали хотын төвд террорист халдлага үйлдэж, 45 хүнийг хөнөөсөн юм. Тэд тэсрэх бөмбөг суурилуулсан бүс зүүсэн байсан талаар албаныхан өгүүлэв. Тэгвэл  эмэгтэйчүүд дөнгөж 5-6 сартай нялх хүүхэдтэй хамт амиа егүүтгэсэн болохыг албаныхан тогтоожээ.

 

Тус бүлэглэл хүүхдүүдийг халдлага үйлдэхдээ ашиглаж байсан олон тохиолдол бий. "Гэхдээ анх удаагаа ийм жоохон хүүхдийг халдлага үйлдэхээ ашигласан” хэмээн Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэв.

 

Ерөнхийлөгч Бухари уг халдлагатай холбоотойгоор “Дэндүү хэрцгий, аймшигтай” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ