Трамп, Путин нар энхтайвны төлөө хамтрах хэрэгтэй

Түвдийн оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Америкийн “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ "Дэлхийн энхтайвны төлөө АНУ, ОХУ-ыг нэг баг болж ажиллах хэрэгтэй" хэмээн зөвлөсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр "Дэлхийн олон оронд хямрал, мөргөлдөөн газар авч байна. Яг одоо Дональд Трамп болон В.Путин нар хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтран ажиллах хэрэгтэй. Тэд хамтран ажиллаасай хэмээн хүсч байна” гэж хэлсэн байна.
Далай лам мөн тун удахгүй Трамптай биечлэн уулзана гэдэгтээ итгэлтэй байгаагаа ярилцлагынхаа үеэр онцолсон аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ