Тамирчдын энгэрийн тэмдгийг гардуулав

МҮОХ-ны хурлын танхимд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол өчигдөр /2017.01.23/ боллоо. Тус ёслолд олимпод оролцсон Монголын нийт 42 тамирчин оролцов.
Боксын спортоос:
- Гавьяат тамирчин Д.Отгондалай,
- ОУХМ Х.Энх-Амар,
- Б.Чинзориг,
- Э.Цэндбаатар,
- Г.Ган-Эрдэнэ,
Чөлөөт бөхөөс:
- Ж.Чулуунбат,
- П.Өнөрбат,
- Д.Хүдэрбулга,
Байт харваанаас:
- Ж.Гантөгс,
Хүндийг өргөлтөөс:
- М.Анхцэцэг,
Усанд сэлэлтээс:
- Б.Дөлгөөн,
Хөнгөн атлетикиас:
- Л.Отгонбаяр,
Таеквондогоос:
- П.Тэмүүжин нарт энгэрийн тэмдэг гардуулав.
Тус ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БСШУСЯ-ны спортын бодлогыг зохицуулах газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох нарын удирдлагууд оролцов.
Монголын баг тамирчид 13 удаагийн зуны олимпийн наадамд спортын 11 төрөлд нийт 259 тамирчинаа оролцуулсан билээ. Энэ хугацаанд хөдөлмөрийн баатар, гаваьяат тамирчин О.Гүндэгмаа зургаа, Х.Баянмөнх таван удаа оролцож, тус тэмдгийг хамгийн олон хүртсэн байна. Сонирхуулахад тус энгэрийн тэмдгийг анхны олимпийн наадмаас хойш таван тивийн 186 мянган гаруй тамирчин хүртжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ