Татварын хөнгөлөлт чөлөөлөлт байнга нэмэгдэж байгаа гэв
2007 онд орон сууц худалдан авах болон сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөөр 805 сая төгрөгийг иргэдэд буцааж олгосон бол 2011 онд 4,9 тэрбум төгрөгийн буцаан олголт хийгдсэн талаар Нийслэлийн татварын газрын дарга С. Энхбаатар нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлэв. Энэ нь Татварын тогтолцооны шинэчлэлийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үр шимийг иргэд хүртэж эхэлж байгаагийн илрэл гэнэ. Сүүлийн 4 жилд хөнгөлөлт чөлөөлөлт байнга нэмэгдэж буйг татварын хөнгөлөлтийн буцаан олголтын үнийн дүн 8 дахин нэмэгдсэнээс харж болно гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ