Армийнхан Мосул хотын зүүн хэсгийг чөлөөллөө

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан террористуудад алдаад байсан Мосул хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлж, хяналтад байсан бүс нутагт байсан иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард Мосул хотын зүүн хэсгийг хяналтадаа авч, хүчирхийлэл үйлдэх болсон юм.
Исламын улс зүүн хэсгийг эзлэн түрэмгийлснийхээ дараа хотыг бүхэлд нь эзэлсэн аж.
Армийнхан АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн агаарын дэмжлэгтэй хотыг чөлөөлж, хотын төвд Иракийн төрийн далбааг мандуулсан талаар тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Иракийн хойд хэсэгт түр хорогдох байранд амьдарч байгаа 700 мянган дүрвэгчид тусламж хэрэгтэй болохыг НҮБ-аас уламжилж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ