Мел Гибсон 61 насандаа хүүтэй боллоо

Холливуудын нэрт жүжигчин 61 настай Мел Гибсон өнгөрсөн оноос өөрөөсөө 34 насаар дүү модель Роселанд Росе гэгчтэй болзох болсон билээ. Хос Лос Анжелес хотноо хамтран амьдардаг юм.
Росе өнгөрсөн бямба гаригт Лос Анжелес хотноо амаржжээ. Хос хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчин эр хүүдээ Ларс Жерард Гибсон гэх нэрийг хайрласан талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан уламжлав.
Гибсон өмнөх гэрлэлтүүдээсээ найман хүүхэдтэй билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ