Нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алджээ

Италийн Абруццо мужийн Гран-Сассо уул орчимд нэг долоо хоногийн өмнө 4-5 баллын хүчтэй газар хөдөлсөн юм.
Газар хөдлөлтийн улмаас цасан нуранги үүссэн байна. Цасан нурангийн улмаас уулын бэлд байрлах “Rigopiano” гэх зочид буудал цасанд даруулсан аж. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр тус буудалд байсан 30 хүн амиа алджээ.
Аврагчид цасыг холдуулж, аврах ажиллагаа явуулсаар байгаа юм. Тэгвэл аврах ажиллагаанд ажиглаж байсан нисдэг тэрэг замдаа осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. "Уг ослын улмаас нисдэг тэргэнд зорчиж явсан зургаан хүн амиа алдсан" хэмээн Аврах багийн ахлагч Антонио Грочетта мэдэгдэв.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас нисдэг тэрэг осолдсон хэмээн албаныхан үзэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ