Зам тээврийн ослоор 6 хүн гэмтжээ

Зам тээврийн ослын улмаас өнгөрөн өдөр /2017.01.24/ 6 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал ЧД-ийн нутаг 21-р бйарны хойд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч нь T.Allion маркийн А жолоочтой автомашиныг мөргөж ослын газрыг орхин явсан байна.
Мөн БГД-ийн нутаг “Алтай” хотхоны зүүн замд амины T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 53 настай, эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ. Явган зорчигч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг замын цагдаагийн албаны алба хаагчид тогтоосон байна.
Мөн өнгөрсөн өдөр шудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 56 жолоочийг саатуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ