Д.Дагвадорж жүжигчдийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлжээ

Булган аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 19-нд зам тээврийн осол гарч Монголын үндэсний циркийн алиалагч, илбэчин нарын гурван хүний амь нас эрсэдсэн.
Ослын улмаас Монголын үндэсний циркийн 2016 оны шилдэг алиалагч МУСТА Н.Баасан, илбэчин М.Гантулга, /“Авъяаслаг Монголчууд-2015” шоуны оролцогч/, 2016 оны шилдэг жонглёрчин МУСТА Б.Идэр нар зуурдаар нас барсан.
“АСА” циркийн удирдлагууд зөвлөлдөн тус циркийн захирал их аварга, Д.Дагвадорж талийгаачдын ар гэрийнхэнтэй уулзаж, мөнгөн тусламж үзүүлжээ.
Ослоос гурван уран бүтээлч амьд үлдсэн. Хоёр жүжигчний биеийн байдал сайжирсан бол алиалагч Г.Гансүхийн биеийн байдал маш муу байгаа аж. Иймд өртөг өндөртэй, хүнд хагалгаанд оруулахаар ГССҮТ-ийн эмч нар хагалгааны өмнөх бэлтгэл эмчилгээг хийж байгаа юм байна. Түүний эмнэлгийн төлбөр, хагалгааны зардлыг их аварга Д.Дагвадорж бүрэн төлнө гэж мэдэгджээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ