Трамп, Моди нар утсаар ярьжээ
2017-01-26

 

АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитэй утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээллээ. Тэд цаг үеийн асуудлаар ярилцсан гэнэ. Удирдагч хагас цаг орчим утсаар ярилцжээ.

 

“Трампийн урилгаар Ерөнхий сайд Моди энэ ондоо багтаан АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болсон” хэмээн Трампийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

 

“АНУ, Энэтхэг нөхөрлөж, хамтын ажиллагаагаа шат ахиулахаар болсон” талаар Модигийн хэвлэлийн албанаас уламжилжээ.  Трамп “Энэтхэг бол Америкийн сайн найз” гэж хэлсэн байна.

 

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 2014 онд Энэтхэг улсад гурван өдрийн хугацаатай төрийн айлчлал хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин