Америкийг өөрчлөх Трампийн зарлигууд

img

Трамп сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудаа биелүүлж эхэллээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үеэр сонгогчдодоо амлаж байсан амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэллээ. Энэ бүхэн ажил хэрэг болоход Конгрессын дэмжлэг чухал.

 

Трамп тангараг өргөсөн даруйдаа өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын “Obamacare” хуулийг цуцлах шийдвэр гаргасан. Шинэхэн төрийн тэргүүн уг хуулийг “Хэтэрхий их мөнгө үрсэн үр дүнгүй ажил” хэмээн онцолжээ. Мөн тэрбээр Америкийн төрийн хамгийн чухал албадын нэг болох Батлан хамгаалахын сайд буюу Пентагоны тэргүүнээр Жон Келлийг томилж буйгаа мэдэгдсэн юм.

 

Трамп “Obamacare” хуулийг цуцлах шийдвэрийг гаргаад 24 цагийн дараа мөн Обамагийн санаачлан, ажил хэрэг болгосон “Транс-Номхон далайн Түншлэлийн гэрээ”-нээс гарах зарлигт гарын үсэг зурсан билээ.  АНУ, 12 улсыг хамарсан худалдааны гэрээ буюу “Транс-Номхон далайн Түншлэлийн гэрээ”-ний тусламжтай Азийн орнуудыг хяналтдаа байлгадаг хэмээн олон улс буруутгадаг. “Бидний хийсэн зүйл Америкийн олон ажилчдын хувьд сайн зүйл боллоо. Ард түмний нуруун дээр дарамт учруулж буй бүхнийг цуцалж, илүү боловсронгүй зүйлээр солих болно” хэмээн Трамп хэлжээ.  Трамп сонгуулийн үеэр “Ерөнхийлөгч болбол Обамагийн санаачилсан бүхнийг цуцлах болно. Би түүн шиг эх орноо аюулд оруулахгүй. Мөн исламын шашинтнуудыг эх орондоо оруулахгүй. АНУ-д гэнэтийн аюул заналхийлэл хэрэггүй. Олон улс тэднээс эмээж байна. Олон орон тэднээс болж гашуудаж байна. Би энэ бүхнийг харж сууж чадахгүй” гэсэн юм.

 

Тэрбээр ойрын өдрүүдэд АНУ-д исламын шашинтнуудыг нэвтрүүлэхгүй байх зарлигт гарын үсэг зурж магадгүй талаар албаныхан өгүүлэв. “АНУ буюу олон улсыг заналхийлж буй террорист бүлэглэлүүдийн үүр уурхай болж буй зарим исламын шашинтай орны иргэдэд тодорхой хугацаанд виз олгохоос татгалзах болно” хэмээн Трамп мэдэгдсэн билээ. “Сири, Ирак, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен тэргүүтэй долоон орны иргэдэд олгохоос татгалзаж магадгүй” хэмээн АНУ-ын Цагаачлалын асуудал хариуцсан агентлагаас мэдээллээ.  “Энэ орнуудад олон террорист бүлэглэлүүд идэвхтэй алан хядах үйл ажиллагаа явуулахаас гадна тус бүлэглэлийн дайчид энгийн иргэн эсвэл цагаачийн дүрд хувиран олон улсыг заналхийлж байна” хэмээн Трамп онцолжээ.

 

“Трампийн хоригт багтсан энэ орнуудын бүх иргэн алан хядагчид биш” хэмээн зарим улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлж “Хэтэрхий нэг талыг барьсан  шийдвэр байна” гэж буруутгасан байна. Уг шийдвэрийн дараа “АНУ-д цагаачлан амьдарч буй бүх цагаачдыг албадан гаргах уу?” гэх асуудал сэтгүүлчдийн анхаарлыг татаж буй юм. Гэхдээ энэ талаар Трамп албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр сонгуулийн үеэр “Хууль бус цагаачид болон исламын шашинтай иргэдийг албадан гаргаж, Америкийн цэвэрлэх болно” хэмээн мэдэгдсэн билээ.АНУ-д хууль бусаар ойролцоогоор 11 сая хүн амьдарч байна. “Трампийн шийдвэрээс болж “АНУ амар амгалан болно эсвэл хэтэрхий аюултай болно” хэмээн “CNN” агентлаг мэдээлэв. “Мэдээж Трампийн шийдвэрийг эсэргүүцсэн шашин нэгтнүүд нэг зүйл хийх нь тодорхой” хэмээн тус агентлагийн тоймч өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.

 

АНУ, Мексикийн хилийн дагуу 3200 км урт хана босгоно

 

 

Трампийн мөрийн хөтөлбөрт багтсан хамгийн их анхаарал татсан амлалтын нэг бол “Мексикийн хилийн дагуу хана босгох, Америкийг мексикчүүдээс чөлөөлөх” гэх амлалт байсан юм. Эхнээсээ л олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй нүүр тулаад байсан уг амлалтаа ажил хэрэг болгох зарлигт Трамп гарын үсэг зурлаа.

 

Тэрбээр “ABC” сувагт ярилцлага өгөх үеэрээ “Бид Мексикийн хил дээр хана босгоно. Би шийдвэрээ өөрчлөхгүй. Энэ бол миний эцсийн шийдвэр. Тун удахгүй хана босгох ажил эхэлнэ. Би хэний ч эсэргүүцлийн хүлээн авахгүй. Учир нь би америкчуудын төлөө энэхүү шийдвэрийг гаргасан” гэж хэлсэн байна.  Мексикийн хилийн дагуу хана босгох эсэхийг Конгресс дэмжвэл уг бүтээн байгуулалтын ажилд Америк олон тэрбум долларыг зарцуулах юм. “Уг ажилд ойролцоогоор 12 тэрбум ам.долларыг зарцуулна” хэмээн шинжээчид үзэж байна. Харин Трамп “Энэхүү ханыг босгох ажилд зарцуулах мөнгийг Мексикийн тал гаргах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Хэрвээ энэ бүхэн ажил хэрэг болбол хамгийн багадаа 10 мянган хүн ажлын байртай болох гэнэ. Мексикийн хил дээр хана босгох зарлигт гарын үсэг зурсаныхаа дараа тэрбээр аюулгүй байдлыг чангатгах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан аж. Алан хядах ажиллагаа явуулсан хэмээн сэжиглэгдэж буй этгээдүүдийг байцаах арга барилыг халж, шинэ арга барилыг нэвтрүүлэхийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн удирдлагуудад даалгасан юм. “Мөн хилийн чанад дахь Тагнуулын ерөнхий газруудын нууц шоронгуудын үйл ажиллагааг сэргээж, илүү их мөнгө төсөвлөх”,“Хууль бус цагаачдыг орогнуулж, ажлын байраар хангаж буй хотуудын төсвийг хасах”  зарлигт гарын үсэг зуржээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мексикийн хилийн дагуу хана барина гэдэг нь л худлаа. Мексик улс хөрөнгө гаргах уу? Тэгээд ч хилийн зурвасны доогуур хичнээн ч туннель байгаа билээ? Илэрсэн нь гэхэд л 2 гуравханшдээ. Түүний оронд харин ... Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан
2017-01-28
Трамп ок шд:
ийм л зоригтой байх хтэй
2017-01-28
zochin:
bolomj urgelj baidag! kkk
2017-01-27
Зочин:
Америкад очиж хараар амьдрах ямар ч нөхцал бололцоогүй болж байгаан байна даа.
2017-01-27
zochin:
bolomj urgelj baidag! kkk
Зочин:
zuw zuw!
2017-01-27
Зочин:
ZUV
2017-01-26
Зочин:
Ротшильд Рокфеллер нар юу бодож төлөвлөж Трампийг гаргаж ирсэн юм бол доо Путин ч гэсэн дээрх нөхдүүдтэй холбоотой л хүн байх Манай хэдэн хар шар феодалууд аль хэдийн боовыг нь хөхөөд анусдуулаад дууссан биз дээ
2017-01-26
Зочин:
Komunizmiin sul tal huviin omchgui
2017-01-26
быө:
Яг л галзуу хүн шиг юм ярьж байна даа.
2017-01-26
zochin:
zuv bodlogo gargaj bn gej bodoj bn.ard tumniihee tuluu sain buhniiig hiivel boloo.demjij bn
2017-01-26
Tramp bol agyy!!!:
Tramp bol ehneesee l zeb yabsan,odoo ch gargasan zyrsan yildlyyd ni zeb!!!!Amerik agyy gyren ene gyrend er zorigtoi siidbertei erenhiilegch heregtei baisan odoo l zeb bolj irlee!!!
2017-01-26
Зочин:
ээ мэдэхгүй дээ, энэ галзуу тэрбумтан Америкийг яаж самрахыг таахын аргагүй шүү, харж л байя даа, цаг хугацаа харуулна даа
2017-01-26
p:
№1
2017-01-26
Зөв шд:
Зөвзөв. Эхнээсээ дэмжиж бсын.
2017-01-26
Зочин:
трампыг дэмжиж байна.
2017-01-26