Болт олимпийн медалиа хураалгана

БНХАУ-д зохион байгуулагдсан 2008 оны “Бээжин”-гийн олимпийн үеэр Ямайкийн шигшээ багийн тамирчин сэргээш хэрэглэсний улмаас “дэлхийн хамгийн хурдан хүн хочит” Усэйн Болт алтан медалиа хураалгахаар болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
“Бээжин”-гийн олимпийн 4х100 метрийн гүйлтийн төрөлд Ямайкийн шигшээ багаас Неста Кастер, Майкл Фратер, Асафа Повелл, Болт нар гүйсэн юм. Тамирчид 37.10 секундэд барианд орсоноор дэлхийн рекордын шинэчлэн тогтоожээ.
Харин тамирчдаас сэргээшийн шинжилгээ авахад дээрх багийн гишүүн Неста Кастер метилгексанеамин гэх хориотой бодис хэрэглэсэн болохыг илрүүлсэн байна. Тамирчин эрээс болж багийн бүх гишүүн медалиа хураалгахаар болжээ.
Болт дээрх мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр “Бээжин”, “Лондон”, “Рио”-гийн олимпиос нийт есөн алтан медаль хүртсэн. Харамсалтай нь Болт ийнхүү нэг медалиа хураалгахаар боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ