
Цацрагийн бохирдол илэрсэн найман автомашины цацрагийн бохирдлыг арилгах, цэвэрлэгээ хийх ажлыг Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулав.
Дээрх газрууд гаалийн хяналтын бүсүүдэд Япон улсаас импортлож байгаа автомашин, автомашины сэлбэг хэрэгсэлд цацрагийн хяналт, хэмжилтүүдийг хийн 1400-гээд автомашин хамрагдсанаас 8 автомашинд бага хэмжээний цацрагийн бохирдол илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл тэдгээр машинуудын цацрагийн бохирдлыг арилгаж эздэд нь буцаан олгосон гэх мэдээллийг Цөмийн Энергийн Газраас өгч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ