“АТМ” хакердсан этгээдүүдийг баривчилжээ

img

 

Тайванийн цагдаагийнхан “АТМ” буюу бэлэн мөнгөний машин хакердаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн бүлэг этгээдийг баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Баригдсан этгээдүүд гурвуулаа бөгөөд гадаадын иргэд гэнэ. Тэд 41 банкны эзэмшлийн бэлэн мөнгөний машинд системийн аргаар нөлөөлж их хэмжээний бэлэн мөнгө авсан болохыг тогтоожээ. Цагдаагийн газраас “Тэд 2.6 сая ам.долларыг бэлэн мөнгөний машинаас дээрэмдсэн Баригдсан этгээдүүдийн хоёр нь Латви улсын иргэн. Тэднийг Андрес Перегудов, Михаил Колибаба гэдэг. Харин нөгөөх нь Молдав улсын иргэн Никлае Пенков гэдэг” гэж мэдэгдсэн байна.

 

Иргэдийн гомдлын мөрөөр цагдаагийнхан олон сарын турш мөрдлөгө явуулж, хяналтын камерийн тусламжтай тэднийг баривчилсан гэнэ.

 

Гэмт этгээдүүд Тайваниас гадна Тайландын зарим хотуудад бэлэн мөнгөний машин хакердсан тухайгаа цагдаагийнханд хэлжээ. Прокурорууд бэлэн мөнгөний машин хакердсан гурван этгээдэдэ 12 жилийн ял төлөвлөж буйгаа хэвлэлийнхэнд мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ