Гамбигийн шинэ Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

img

Гамбигийн шинэ төрийн тэргүүн Адама Барроу

 

Гамби улсын Ерөнхийлөгч Яахи Жамме төрийн санд байсан 11 сая ам.долларыг хулгайлан энэ сарын 22-23 шилжих шөнө эх орноосоо зугтаасан юм. Тэрбээр мөн хувийн онгоцондоо автомашин болон үнэд хүрэх бүх зүйлээ ачаад явсан гэнэ. Яахи Жамме өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн бөгөөд ялалт байгуулсан Адама Барроуд эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөс татгалзсан билээ.

 

Харин Африкийн орнууд түүнийг нэн даруй огцорч, Адама Барроудын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол Сенегал улс Гамби руу цэргээ оруулахаа мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Гамби улсад үүсээд буй хямралыг намжаахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Адама Барроу өчигдөр эх орондоо хүрэлцэн иржээ. Түүний онгоц нийслэл Барров хотын Банжул нисэх буудалд газар дахь үед олон мянган хүн угтан авчээ. Адама Барроу сонгуулийн дараа Сенегал улсад гэр бүлийнхээ хамтаар түр амьдарч байсан юм.

 

Тэрбээр “Улсын мөнгийг авч зугтаасан өмнөх төрийн тэргүүн Яахи Жамме заавал шийтгэлээ амсах болно” гэж хэлжээ.  

 

Улсын сангаа хоосолж зугтаасан Ерөнхийлөгч Чад улсад орогнож буй гэнэ. Яахи 22 жил Гамби улсыг удирдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ