Жанет Жексон олны өмнө гарлаа
2017-01-27

 

Попын хаан Майкл Жексоны төрсөн дүү Жанет Жексон энэ сарын 4-ний өдөр амаржиж, хүүтэй болсон юм. Өдгөө 50 настай дуучин ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ.

 

Тэрбээр 2008 онд Катарын тэрбумтан Виссам Аль Мана гэгчтэй хуримаа хийсэн билээ.  Хос хүүдээ Элисса аль Мана гэх нэрийг хайрлажээ.

 

Тэгвэл дуучин эмэгтэй өчигдөр Лондон хотноо дэлгүүрээр хэсч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр төрснөөсөө хойш олны өмнө гараагүй байсан юм. Жанет тийм ч их жин хасаагүй бөгөөд хэвлэлийнхнийг харсаныхаа дараа машиндаа суугаад явжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин