Тулаанаас зугтаасан дайчдаа цаазалжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл дайны талбараас зугтааж, дайчин нөхдөө эрсдэлд оруулсан дайчдаа олны өмнө цаазалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тус бүлэглэл өнгөрсөн 2014 оны наймдугаар сарын эхээр Иракийн хамгийн хотуудын нэг Мосул хотыг эзэлж, хяналтаа тогтоосон юм.
Иракийн ардыг чөлөөлөх армийнхан удаан тэмцсэний эцэст өнгөрсөн амралтын өдөр хотын зүүн хэсгийг бүрэн чөлөөлж, бүслэлтэд байгаа иргэдэд тусламж үзүүлээд байна. Армийнхан энэ сардаа багтаан хотыг 100 хувь чөлөөлөхөөр зорьж буй билээ.
Тэгвэл террористууд Мосул хотод болсон тулааны үеэр зугтаасан 10 гаруй дайчнаа цаазалжээ.
Тэдний нүдийг хар даавуугаар боож “Аллахаас урвасан учир үхлээр шийтгэж байна” хэмээн цаазын ял гүйцэтгэсэн жихади мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ