Тоглолтын орлогоос залуу гэр бүлд мал хандивлана

УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны ерөнхийлөгч Д.Гантулгын санаачилгаар “Залуу малчдыг дэмжих” аяныг эхлүүлжээ.
Аяны хүрээнд 21 аймагт “Залуу малчдын зөвлөгөөн”, Залуу уяачдын чуулган”, “Ажлын гараа” зэрэг уулзалтыг зохион байгуулах юм байна. Ингэхдээ аймаг бүрийн нэг залуу малчин гэр бүлд 50 эм төлөг олгох аж. Нийт 1000 гаруй малыг 21 залуу өрхөд олгохоор төлөвлөжээ.
Мөн "Увертюра" хамтлагийн уран бүтээлчид аяныг дэмжин орон нутгаар аялан тоглолт хийх юм байна. Тус хамтлаг энэ сарын 31-нд “Монгол бөхийн өргөө”-нд “Монгол минь" тоглолт хийх аж. Харин орон нутгийн аялан тоглолтоо ирэх сарын 3-нд Хэнтий аймгаас эхлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ