Скарлет Йохансон нөхрөөсөө салжээ

Холливуудын нэрт жүжигчин Скарлет Йохансоныг нөхрөөсөө салсан хэмээн барууны хэвлэлүүд бичиж байгаа билээ. Учир нь тэрбээр он солигдсоноос хойш нөхрийнхөө хамтаар олон нийтийн газраар яваагүй бөгөөд саяхнаас хуримын бөгжөө зүүхээ больсон байна.
Тэгвэл сэтгүүлчдийн таамаглаж байсан дээрх мэдээлэл бодит болохыг “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хос энэ оны эхээр салцгаасан гэнэ. Ямар шалтгааны улмаас хос салж буй нь нууц хэвээр байгаа ч өнгөрсөн оноос тэдний харилцаа хөндийрч эхэлсэн талаар эх сурвалжууд өгүүлж байна.
Йохансон 2012 он Роман Дауриктай танилцаж, 2013 онд сүй тавьцгаасан юм. Хос 2015 онд хуримаа хийж, Роза гэх охинтой болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ