Хогийн цэгээс нярайн цогцос олджээ

img

 

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрээс нялх хүүхдийн цогцос олдсон байна.

 

Тодруулбал, тус хороонд байрлах МУБИС-ийн оюутны тавдугаар  дотуур байрны зүүн урд буланд  байрлах хогийн цэг дээр 3 кг 800 грамм жинтэй эрэгтэй нярайн  цогцсыг /эхэстэй/ хаясан байжээ.  Уг нярайг  төөрүүлсэн болон хаясан байж болзошгүй тул эрэн сурвалжлах үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас эхлүүлсэн байна.

 

Эрэн сурвалжлах үйл ажиллагааны хүрээнд төрсний дараагаар учир битүүлгээр  хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдэллийг худалдан авч буй ажээ.

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene nyraig turuulsen gegdej bga ter hun hog shaariig oloj shiitgeliign uuruuleh heregtei
2017-01-29
иргэн:
Монголчууд минь юу болох нь энэ вэ!!! Хүүхэд гэдэг хог шиг л болсон юм байна
2017-01-27