Монголчууд Ган бөмбөлөг үйлдвэрлэж эхэллээ

img

 

Монгол хүний гараар дамжсан бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэлд нэвтэрч байна

 

-Ган бөмбөлгийг гурван технологиор үйлдвэрлэдэг. Үүний хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэдэг Ган бөмбөлгийн үйлдвэр Монголд үүдээ нээж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Зөвхөн Оюутолгой, Эрдэнэтийн ган бөмбөлгийн  хэрэгцээ жилд 180-200 сая орчим  сая ам.доллар байдаг гэж надад танилцуулж  байсан. Энэ хэмжээни өртөгтэй ган бөмбөлгийг гаднаас авдаг байх нь. Харин өнөөдөр бид дотооддоо ган бөмбөлөг үйлдвэрлэж, валютыг Монголдоо шингээж, Монгол хүний гараар дамжсан бүтээгдэхүүн манай үндэсний үйлдвэрлэлд нэвтэрч байна. Тэр байтугай цаашдаа гадагшаа экспортлох боломж гарна. Үнэхээр сайхан мэдээ байна. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хамт олонд баяр хүргэж амжилт хүсье.  Монголчууд бид орчин үеийн сайн үйлдвэр, технологитой  орны нэг гэж  омог бардам хэлэх боломж бүрдсэн нь танай бүтээлч хамт олны үлгэр жишээ.

 

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэлийн бодлогыг дэмжихээр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан ажлын байр, технологи нэвтрүүлж байгаа хамт олныг бид цаашид олноор төрүүлэхийн төлөө зүтгэж хамтарч, ажиллана. Ажлын байр нэмэгдэнэ гэдэг манай оронд маш чухал.  Төмөрлөгийн технологи элемент ийг цаашдаа эндээс  үйлдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.  Та бүхний гаргасан энэ замаар олон үйлдвэр үүднээ нээж, монгол ажилчид ажиллаж, сайн инженерүүд төрөн гарч, удам дамжсан ажилтан анги Монгол Улсад дахин бий болно гэдэгт итгэлтэй байна.  Би өөрөө инженер мэргэжилтэй. Тиймээс энд ажиллах юмсан, ажлын байрыг улам олноор бий болгох юмсан гэх атаархал надад төрж байна. Энэ том технологийн үйлдвэрт нэг өдөр ч гэсэн хөдөлмөрлөж зүтгэх юмсан гэж инженер болж мэргэжил эзэмшсэн хүн бүхэн бодож байгаа байх.

 

Та бүхэн Монгол Улсын эдийн засгийг маш олон үзүүлэлтүүдээр бэхжүүлжээ хэмээн БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Ган бөмбөлгийн үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцохдоо   хэлсэн юм.

 

 

Ийнхүү Дарханы Төмөрлөгийн үйлдвэр евро стандартад нийцсэн Ган бөмбөлгийн үйлдвэрийг  ашиглалтад орууллаа.  Энэхүү үйлдвэр нь давтах технологиор ажиллах анхны бөгөөд хамгийн том, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэлхийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага болон хяналтын системтэй үйлдвэр юм байна.

 

 

Давтах арга нь бүтээгдэхүүнийг илүү бат бөх, элэгдэлд тэсвэртэй болгодог бөгөөд гангийн төрөл бүрийн орц найрлага, боловсруулалт хийж хатуулаг шинж чанарыг нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх боломж бүрдэж байна.

 

100 гаруй ажлын байр шинээр бий болгоно

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Ерөнхий захирал Д.Батжавхлан:

 

-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа “Уул уурхай, технологийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийн хүрээнд бид олон олон бүтээн байгуулалтыг хийж ирлээ. Бид өнөөдөр ил уурхайнуудаа нээж, баяжуулах үйлдвэрүүдээ байгуулж, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлаа бүрэн шийдэж дууслаа. Харин өнөөдөр бид Монгол Улсад анхны бөгөөд хамгийн том давтах аргын ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. Энэ үйлдвэр маань салбартаа дэлхийд тэргүүлэгч Герман улсын 177 жилийн түүхтэй “Shuler” компанийн үндсэн тоног төхөөрөмж дээр суурилсан. Бусад дагалдах төхөөрөмжийг Итали улсад үйлдвэрлэсэн. Бүрэн автомат удирдлагын системтэй иж бүрэн үйлдвэр юм. Бид өдийг хүртэл ган бөмбөлгийн бэлдэц үйлдвэрлэж байсан бол одоо ган бөмбөлөг буюу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ.

 

Энэ үйлдвэр байгуулагдсанаар нэгдүгээрт, манай бүтээгдэхүүний нэр төрөл олширч байна. Хоёрдугаарт, бид энэ ондоо багтааж цувимал аргын ган бөмбөлгийн үйлдвэр ашиглалтад оруулна. Ингэснээр цувимал болон давтах аргын хоёр үйлдвэр маань нийлээд жилдээ 55-60 мянган тонны хүчин чадалтай болж ойролцоогоор 60 гаруй сая ам.долларын гадагш урсах валютыг Монголдоо үлдээхээр болж байгаа юм. Гуравдугаарт, ажлын байр бий болгоно. Бидний тооцоогоор 100 гаруй ажлын байр шинээр бий болгож байна. Дөрөвдүгээрт, евро стандартыг хангасан өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр биднээс худалдаж авдаг хэрэглэгчдийнхээ өртөг зардлыг 15-30 хувиар бууруулна гэсэн тооцоололтой байгаа. Энэ үйлдвэрийг Оюутолгой төсөлд зориулж байгуулсан. Дотоодын хэрэгцээний ган бөмбөлгийн 80 орчим хувийг хангана хэмээлээ.

 

 

Ган бөмбөлгийн үйлдвэр нь 100-140 мм голчтой ган бөмбөлөг давтах аргаар үйлдвэрлэх бөгөөд энэ ондоо багтаад цувих аргаар 60-80 мм голчтой ган бөмбөлгийн үйлдвэрийг ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр жилд 60.000 тн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болно.

Н.Энхлэн

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wak:
darga nertei luivarchdaas hol bailgaarAi
2017-01-30
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-30
dsn:
gar bitgii hel tolgoi n hediinee danhaij bgaag yaanav?
2017-01-30
Зочин:
хошногодох үгүйгээ танай сайтаар заалгахгүй баЙЛГҮЙ
2017-01-30
ЗОЧИН:
НҮҮРС ЗЭС ХОЁРЫГ ДАХИН БОЛОВСРУУЛААД ГАН БОЛГООД ТОННЫГ 500 ДОЛЛАРААС 1000 ДОЛЛАРТ ЗАР. НААД ГАНГИЙНХАА ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛ
2017-01-30
darga nar l hil baigaasai:
MONGOLIIN ULS TURCHID DEEGUUR YAVDGAAS ONGOTS DOOGUUR BAGON 2 IIG L IDEJ UUJ CHADAHGUI BUSDII NI TSUMII NI TSUSLANA.IIM SAIHAN UILDVERT GARII NI DURUULEHGUI L BH YUMSAN DAA
2017-01-30