Мосул хотноо хоёр жилийн дараа анх удаа хурим болов

img

 

Иракийн ардыг чөлөөлөх армийнхан террористуудад алдаад байсан Мосул хотын ихэнх хэсгийг чөлөөлөөд байгаа юм. Армийнхан өнгөрсөн долоо хоногт Мосул хотын зүүн хэсгийг хяналтадаа авсан бол энэ амралтын өдөр хотын төвийн хэсгийг чөлөөлсөн талаар тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдээллээ.

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрсөн 2015 оны наймдугаар сард Мосул хотод хяналтаа тогтоож, алан хядах ажиллагаа байнга зохион байгуулах болсон юм. Тус бүлэглэлийн террористууд Мосул хотоос зугтааж эхэлж, тус бүлэглэлийн хяналтад байсан бүс нутгуудыг армийнхан бүрэн чөлөөлж, иргэдэд тусламж үзүүлж эхэллээ.

 

Мосул хотноо исламын дайчид орж ирсэн цагаас хойш тус хотноо тайван болон чимээгүй өдөр ганц удаа тохиогоогүй юм. Тэгвэл энэ бүх хямралын дараа тус хотноо анхны хурим болж, залуу хосууд гэр бүл болцгоосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Армийнхан хоёр сүйт бүсгүйг, сүйт залуудаа очих хүртлэх замыг хамгаалсан байна. Хотын иргэд хуримаа хийж буй хосуудад баяр хүргэсэн аж.  

 

Мөн армийнхан хотоос өөрийн хүсэлтээр гарч буй иргэдийг хамгаалж, тусламж үзүүлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ