Америкчууд Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагслаа

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн аваад удалгүй сонгуулийн үеэр амлаж байсан амлалтуудаа эхнээс нь биелүүлж эхэлсэн билээ.

 

Трамп сонгуулийн үеэр "Хэрвээ би Ерөнхийлөгч болбол Мексикийн хилийн дагуу хана барих, исламын шашинтай орны иргэдэд виз олгохоос татгалзах, дүрвэгсдэд орогнол олгохоос татгалзах болно” хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт Мексикийн хил дээр хана барих,  террористуудын үүр уурхай болоод буй исламын шашинтай зургаан орны иргэдэд виз олгох, иргэний дайн, дотоодын хямралаас болж улсаасаа дүрвэсэн дүрвэгсдэд орогнол олгохгүй байх зарлигт гарын үсэг зурсан билээ.

 

Ерөнхийлөгч ямар ч эсэргүүцэлтэй нүүр тулсан эдгээр зарлигаа цуцлахгүй гэдгээ илэрхийлсэн юм.

 

Тэгвэл эдгээр зарлигыг эсэргүүцсэн олон мянган америкчууд томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Вашингтон, Нью Йорк хотноо иргэд “Исламын шашинтнуудад бүү хориг тавь” хэмээн бичсэн лоозонгоор жигдэрчээ. Харин зарим хотноо "Мексикийн хил дээр хана босгох бидний мөрөөдөл биш" гэх лоозон барьцгаасан байна.

 

Тэд Трампийг зарлигаа цуцлахгүй бол “тэмцлийн хурц хэлбэр”-т шилжихээ мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Б.Дэлгэрцэцэг чиний ажил олгогч Обам, Хилари хоёрын ээлжит захиаалгат мэдээ хэнд ч сонин биш болсон.
2017-01-30