Хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

Монгол, Хятадын хилийн боомтууд энэ сарын 27-29-ны өдүүдэд амарсан. Энэ өдрүүдэд БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллаагүй.
Харин өнөөдрөөс хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлжээ.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн дагуу бүх нийтээр амарч, тэмдэглэх баяр ёслолын үеэр хилийн боомтууд амардаг юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ