Хоккейчид ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Бэнди хоккей буюу бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” ангилалын тэмцээн энэ сарын 24-29-ний өдрүүдэд Шведед боллоо.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий А ангилалд ОХУ, Швед, Финланд, АНУ, Герман, Норвеги, Беларус, Казахстаны багууд өрсөлдсөн. Харин В ангилалд Канад, БНХАУ, Чех, Унгар, Япон, Монгол, Голланд зэрэг арван орон багтсан юм. Манай хоккейчид шөвгийн наймд Голландын багтай учраас таарч, 6:2-оор хожсон ч Канадын багт 4:3-аар ялагдсан. Үүний дараа Японы багтай хүрэл медалийн төлөө тоглож ялалт байгуулсан. Улмаар хоккейчид хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирэхээр боллоо.
Манай хоккейчид ангилалдаа нийт зургаан тоглолт хийж, нэг ялагдалтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ