Улсын эдийн засагт 10 сая төгрөг хандивлав

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриатай хандивын аяныг өрнүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж буйгаа дуулгав.
Тэрбээр “Би ээжийнхээ ачийг бодож 10 сая төгрөг эх орныхоо эдийн засагт хандивлалаа. Аавынхаа алтан сургаалийг эрхэмлэж ногттой 10 адуу хандивлаж байна. Эрдэс баялгийн дээж болгож алтан бөгжөө хандивлалаа. Бид мөнгөгүй гэж дорой царайлж суухын оронд дор бүрнээ эх орныхоо эдийн засагт бага ч атугай тус дэм болж, эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандив өргөхийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд уриалж байна” хэмээв.
Түүний эл уриалгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд дэмжинэ гэдэгт итгэж буйгаа тэрбээр хэвлэлийн хурлын төгсгөлд онцолсон юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ