Шүдний ооны тусламжтай батганаас салцгаая

Америкийн “www.wikihow.com” сайт ооны тусламжтай батганаасаа салах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Шүдний оонд агуулагддаг фтор нь бактерийн гаралтай яр, шархыг устгадаг байна. Тиймээс та долоовор хуруун дээрээ чигчий хурууны хумсний толь шиг хэмжээтэй оо тавиад, батга гарсан хэсэгтээ түрх.
Алхам №2
10 минутын дараа оогоо угааж арилгаад батганы эсрэг тос түрх.
Алхам №3
3-4 хоногийн дараа үр дүн нь мэдрэгдэх бөгөөд та энэ хугацаанд уснаас өөр шингэн зүйл уухаас зайлсхий. Мөн хоолныхоо давсыг багасгах хэрэгтэй.
Алхам №4
Тосоо шингэсний дараа ариутгасан спирт эсвэл спирттэй нүүр цэвэрлэгчээр батгаа сайтар цэвэрлэ.
Батганы эсрэг эм хэрэглэж болно.
Алхам №6
Батгандаа оо түрхэж байхдаа согтууруулах ундаа, тамхи, чихэрлэг хүнс, халуун ногоотой хоол идэхийг хориглоно. Учир нь эдгээр хүнс харшлах бөгөөд дараа нь нүүрний арьс дээр сорви үүсэх эрсдэлтэй.
Алхам №7
Мөн ариутгаагүй гараараа батгыг шахаж, хүрч болохгүй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ