Оюутолгойн ханган нийлүүлэгчид чуулж байна

img

Гэрэл зургийг mpa.mn

 

Оюутолгой компанийн ханган нийлүүлэгчдийн форум нээгдлээ. Тус форумд компанийн удирдлагууд болон ханган нийлүүлэгч 675 компанийн төлөөлөл нийлсэн 1200 төлөөлөгч  оролцож байна.

Форумыг Оюу толгой ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн Ерөнхий менежер Л.Оргил нээж үг хэлэв. Тэрбээр:

 

Гэрэл зургийг mpa.mn

 

Өнөөдөр “Оюу толгой”-н хувьд чухал өдөр. Өнөөдөр бид өнгөрсөн жилүүдийн ололт амжилтаа дүгнэн бататгаж, ирэх жилүүдийн өндөр босгоо тогтоох онцгой цаг хугацаа юм. Хэдий миний бие “Оюу толгой”-д ажиллаж эхлээд удаагүй боловч Монгол Улсын иргэний хувиар миний сэтгэл зүрхэнд “Оюу толгой” төсөл томоохон орон зай эзлэх болоод уджээ. Монгол Улсын гадаад харилцааны салбарт хүчин зүтгэсэн сүүлийн 20 гаруй жил, Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтыг “Оюу толгой”-гоор төлөөлүүлдгийг харж, мэдэрч ирсэн. Монгол Улсаа гадаадад төлөөлөн сууж байсан элчин сайдын хувиар, “Оюу толгой” компаниас Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тавцанд гарч ирэхийг ойроос ажиглан харах завшаан тохиосон. Өнөөдөр, энэхүү компанийн нэг хэсэг болж, ‘аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах’ эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд гар бие оролцох болсондоо баяртай байна гэв. 

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DDDDD:
Баримт 2. Б.Сэржмаа болон түүний баг Хөдөлмөр хамгаалалын гутал, хувцас хэрэгсэл зэрэг 600 нэр төрлийн 5 сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг 2016 оны 9 дүгээр сард Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Хөгжил” компанид мөн ямар ч тендергүйгээр өгчээ. Баримт 3. Б.Сэржмаа болон түүний баг Ханбогд сумын хуучин засаг дарга Т.Буян-Өлзий, иргэдийн хурлын дарга Х.Нэхийт, Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Б.Эрдэнэ-Очир нарын үүсгэн байгуулсан ”Ханбогд Тээвэр Ложистик” хэмээх компанид ”Зэсийн Баяжмал тээвэрлэх” 10 сая долларын ажлыг ДАВУУ ЭРХ олгон 2016 оны 2 сард өгснөөс хойш өдийг болтол тус компани нь ажлаа эхэлж чадахгүй байгаа. Гэтэл гэрээний үүргээ 6 сарын хугацаанд биелүүлээгүй бол гэрээг цуцладаг Оюутолгой компанийн бодлого журам энэ компанид үйлчилдэггүй нь ардаа том татлаатай байгаагийн тод илрэл. Баримт4. Аливаа хувийн ашиг сонирхол, хээл хахуулиас сэргийлэх зорилгоор санхүү, худалдан авалтын албан дах дүү, хамаатан садан, дотны найз нөхдийг хамт ажиллуулахаас
2017-02-02
ZOCHIN:
Оюутолгой XXK-ийн хангамжийн мафийн сүлжээ 2017 оны 1-р сарын 31. 1435 “Оюутолгой”-н Хангамжийн хэлтсийн менежер Б.Сэржмаа болон түүнтэй хамт ажилладаг 10 жилийн найзууд болох Хангамжийн менежер Д.Амартүвшин, Ахлах Худалдан авагч Ч.Нэргүй нартай холбоотой өөр баримтууд дэлгэгдсээр байна. Баримт1. Б.Сэржмаа нь “Оюутолгой” ХХК-д 10 сая долларын 3000 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг 2016 оны 11 дүгээр сард Сингапурын “Мэргэн чадвар” хэмээх компанид тендергүйгээр өгсөн гэх асуудал энд яригдаж байгаа юм. “Мэргэн чадвар”буюу “SLS” компани нь 1963 онд Сингапурт үүсгэн байгуулагдсан бөгөөд “SLS bearings Mongolia” буюу “Мэргэн чадвар” ХХК хэмээх нэрээр 2013 оноос Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Баримт 2.
2017-02-02
Гадныханд найдаад хэрэггүй:
Монголчууд минь өрөөлд бус өөрсөддөө л найд, Оюу толгойд биш, өөрийн толгойдоо найд. Эрвийх дэрвийхээрээ жижиг зүйл бүтээцгээе, тэгээд олны хүч оломгүй далай гэгчээр нийлээд том юм болно, улс орноо хямралаас гаргана
2017-01-31
irgen:
БАЯРЦОГТ САЙХАНБАЛАГ НАРЫН ХЭД ХЭДЭН КОМПАНИ БАЙГАА БИЗ ДЭЭ
2017-01-31