Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган болно

img

Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Дэлхийн өвлийн хотуудын 15-р чуулган зохиогдоно. Чуулганд зургаан улсын 12 хотоос 50 гаруй төлөөлөгч оролцох юм.  Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбоо 1981 онд байгуулагдсан байна.  “Өвлийн улирал нөөц бололцоо давуу тал”  уриан дор өвөл болдог хотуудыг нэгтгэж тулгамдаж буй бэрхшээлүүдийг даван туулах, бие биенээсээ туршлага судлахад тус холбооны бодлого үйл ажиллагаа чиглэдэг байна.  Энэхүү холбоонд Улаанбаатар хот 1998 онд элссэн аж. 15-р чуулганд манай талаас УБ дулааны сүлжээ, УБ цахилгаан түгээх сүлжээ, Нийслэлийн агаарын чанарын албанаас илтгэл тавихаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yanaa utaand ni ugaartaad,hogond ni uvchin tusaad yzeegyi niislel yzeed butsaj dee ted huurhii turiin tomchuud icheech ee
2012-01-11
BAS 1 ARCHAAGVIGEE DELHIIID GAIHUULJ BADAR BARIH ARGAA ENE KOMNISTUUUD OLCHIH YUMAA TUSLAMJ YUM CHIN GEED NIILJ AVAAD ZALGIJ DUUSDAGGVI VMHIII HOSHNOGUUD YUMDAAA
2012-01-11