Германы Канцлер Ангила Меркел АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трампийг шүүмжиллээ.
Канцлер, Трампийн цагаачид болон исламын шашинтай иргэдийн эсрэг хэрэгжүүлж буй хоригийг эрс буруутгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Меркел “Трамп дүрвэгсдэд орогнол олгохоос татгалзсан бол нэр бүхий долоон исламын шашинтай орны иргэдэд виз олгохгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ бол санаатай исламын шашныг гадуурхсан хэрэг. Мөн иргэний дайн, террорист бүлэглэлүүдээс зугтааж, эх орноосоо дүрвэсэн иргэдэд орогнол олгохгүй байх нь хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн хэрэг” гэж хэлжээ.
Тэрбээр мөн Трампийн нэн даруй дээрх хоёр зарлигаа цуцлахыг шаардсан юм.
Трамп сонгуульд ялалт байгуулахад дээрх хоёр амлалт голлон нөлөөлсөн болохыг хэвлэлүүд мэдээлж байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |