Сүмд халдлага үйлдсэн этгээдэд ял тулгалаа

img

 

Канадын Квебэк хотноо хоёр өдрийн өмнө террорист халдлага гарч, зургаан хүн амиа алдаж, 17 хүн шархтсан билээ.

 

Уг хэрэг 21.00 цагийн орчимд болсон бөгөөд тус хотноо байрлах нэгэн исламын сүмийнхэн оройн мөргөлөө хийж байжээ. Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд сүм рүү нэвтэрч, улмаар гал нээсэн аж. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, дээрх халдлагыг гардан үйлдсэн Александр Биссонет  болон түүнтэй хамт явж байсан марокко гаралтай Мухаммед Хадир гэгчийг баривчилсан байна. Өдгөө 27 настай Александр Биссонет Лавалийн Их Сургуульд улс төр болон антропологи судлалын ангийн оюутан байжээ. Тус сургуулийн дотуур байр хэргийн газраас 3 км-ийн цаана байрладаг гэнэ.

 

Цагдаагийнхан Александр Биссонетэд ял тулгасан байна. Түүнийг халдлага үйлдэж, зургаан иргэнийг хөнөөсөн хэмээн буруутгаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Франц үгний сүүлийн т үсгийг дууддаггүй юм Биссонэ гэнэ.
2017-02-01
ХЭХЭ:
ОРОСЫН ДҮРВЭГЧ БИШ ҮҮ НААДАХ ЧИНЬ КАНАДЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ПУТЛЕРИЙН ГӨЛӨГ БИШ ҮҮ ХЭХЭХЭ
2017-02-01