Ахлах дасгалжуулагчид Б.Баттулгыг санал болгов

МЧБХ-ны сургалт дасгалжуулалт, техникийн түр зөвлөлөөс Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын дүнгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Арслан” клубийн дасгалжуулагч Б.Баттулга тэргүүллээ. Мөн
- Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Батзориг
- Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар “Хасу Мегастар” клубийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан
- Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар “Хангарьд” клубийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нарыг шалгаруулж, Спортын төрлийн үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд хүргүүлэхээр боллоо.
Сонгон шалгаруулалтад чөлөөт бөхийн 11 дасгалжуулагч оролцсон байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ