Кэтрин Хейгл хүүгээ танилцуулав

Холливуудын нэрт жүжигчин Кэтрин Хейгл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр амаржиж хүүтэй болжээ.
Тэрбээр энэ талаар өнгөрсөн амралтын өдөр фэнүүддээ мэдэгдсэн юм. Өдгөө 38 настай жүжигчин хүүгийнхээ хамтаар “PEOPLE” сэтгүүлийн ирэх хоёрдугаар сарын нүүр хуудсыг чимсэн билээ.
Тэгвэл жүжигчин эмэгтэй фэнүүддээ хүүгээ албан ёсоор танилцуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Тэрбээр инстаграм хуудастаа “Нөхөр, хүү хоёрынхоо зургийн нийтлээд Танилц. Миний хүү. Зөвхөн чи. Түүнийг Жош гэдэг” хэмээн бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ