Бейонси жирэмсэн болжээ

Америкийн уран бүтээлч Бейонси бие давхар болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Тэрбээр инстаграм хуудастаа бие давхар болсон зургаа нийтэлсэн байна. Бейонси ихэр хүүхэд тээж байгаагаа фэнүүддээ дуулгаж Би үнэхээр жаргалтай байна. Та нар төсөөлөхгүй байх. Үнэхээр жаргалтай байна. Дахин ээж болох нь” гэж хэлжээ.
Гэхдээ дуучин бүсгүй хэзээ амаржих нь тодорхойгүй байгаа юм.
Бейонси 2011 оны “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр өөрийгөө жирэмсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Дуучны нөхөр Жей Зи инстаграмдаа “Том аз жаргал” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ