Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.
2017 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхибаруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх,Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 градус,Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ