Иракт халдлага болж, хүүхдүүд гэмтжээ

Иракийн Ширгат хотноо террорист халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг халдлага өчигдөр орон нутгийн цагаар 19.00 цагийн орчимд болсон байна. Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлжээ. Уг машинд хоёр амиа золиослогч байсан хэмээн гэрчүүд уламжлав.
Халдлагаар хүний амь нас эрсдээгүй ч 11 хүн бэртэл авчээ. Бэртэл авсан иргэдийн тав нь бага насны хүүхдүүд гэнэ. Ширгат хотноо болсон уг халдлагыг үйлдсэн этгээд өмнө нь хэд хэдэн халдлагад сэжиглэгдэж байсан этгээд хэмээн хотын Цагдаагийн дарга мэдээлэв.
Иракт өнгөрсөн онд тус улсад өрнөж буй байлдааны ажиллагааны үеэр 2562 хүн амиа алдсан бол террористуудын зохион байгуулсан халдлагаас болж есөн сарын дотор 5835 хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ