НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн эртнээс мэдээлж ирсэн билээ.
Тэгвэл Бан Ги Мүн уг мэдээлэлтэй холбоотойгоор өчигдөр албан ёсны байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй” гэдгээ хэлжээ.
Бан Ги Мүн “Ард түмэндээ мэдэгдэхэд би Ерөнхийлөгчийн сонгуульд аль ч намыг төлөөлөн сонгуульд өрсөлдөхгүй. Эх оронд минь өрнөж буй хямралыг шийдвэрлэхийг эртнээс төлөвлөж байсан ч миний нэр хүндийг ашиглан хэсэг бүлэг хүмүүс улстөрийн тоглолт хийсэн. Энэ бүхэн миний зоригийг мохоосон” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |