Хунтайж шонхорууддаа онгоцны тасалбар авч өгчээ

img

Саудын Арабын хунтайж шонхор шувууддаа зориулан онгоцны тасалбар авч өгчээ.  Хунтайж 80 шонхор шувуудаа нислэгийн турш тухтай байлгахын тулд 80 онгоцны тасалбар авч өгсөн байна. “Reddit” нийгмийн сүлжээний хэрэглэгч тус зургийг авч “Онгоцны ахмад найз маань  энэ зургийг над руу явууллаа. Саудын Арабын хунтайж 80 шонхор тус бүрт нь тасалбар худалдан авчээ” хэмээн бичжээ.

 

“Qatar Airways” компани “Хэрвээ үйлчлүүлэгч дүрмийн дагуу төлбөрөө төлсөн бол шонхор шувууг тээвэрлэн авч явах боломжтой. Энгийн зэрэглэлд зорчиж яваа үйлчлүүлэгч нэг шонхор шувууг авч явж болно” гэж мэдэгджээ.

 

Ойрхи Дорнодын зорчигч тээврийн агаарын үйлчилгээ эрхэлдэг компаниуд шонхор шувуу  тээвэрлэх тусгай дүрэм баримталдаг ба тус шувууг хууль бусаар хилээр нэвтрүүлэхээс сэргийлж, шонхор шувуу бүрт паспорт олгодог гэнэ.

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yandaa:
ingej tsuunh ni gazar nutgiinhaa erdnesiiig gantsaaraa ezemshij ydarsan ard tvmendee hvcheer hvleen zuvshuuruulchihsen . deeremdsen ee . delhiigeer gaihuulj . yntsaglasan . iim hulgaichidtai . nongol ard tvmen temtsej . tedend hatuu tseerlel hvleelgeh heregtei .
2017-02-06
Guest:
Arabuud ene shuvuug yamar zorilgoor tejeedeg yum bol?
2017-02-05
Пак:
Нар сарыг атган ирдэг. Нандин сайхан шонхор шувуугаа Ондгор бөгст Оюунхоролын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгаас минь авах одлоо.
2017-02-03
Irgen:
Malnuud
2017-02-03