Рекс Тиллерсон ажлаа хүлээн авлаа

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Төрийн нарийн бичгийн дарга гэх хүндтэй албанд Рекс Тиллерсон гэгчийг томилсон билээ.
Рекс Тиллерсон нь газрын тосны “ExxonMobil” компанийн гүйцэтгэх захирал аж. Тэгвэл Рексийг Төрийн нарийн бичгийн даргад томилох эсэх асуудлаар өчигдөр Сенатын танхим хуралдсан байна.
Саналаа өгсөн нийт 56 гишүүний 43 нь Рексийг дэмжжээ. Тэрбээр санал хураалтын дараа тангарагаа өргөж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа. Тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч Трамп оролцож “Тантай хамтран ажиллах нэр төрийн хэрэг” гэж хэлжээ.
Өмнө нь уг албанд 2013 онд Бүгд Найрамдахыг тэргүүлэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамад ялагдал хүлээж байсан Митт Ромни яригдаж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ